Цэс

Сургуулийн түүх

2017-03-16 - Танилцуулга

Манай сургууль 1946 онд Эрхтийн бүрд хэмээх газар 1 багш, 1 анги, 27 сурагч, 3 ажилтантай хичээллэж ирсэн түүхтэй. Тус сургуулийн анхны захирал, багш нь Пунцагдаржаа байлаа.
Тэр үеэс хойш сургуулийн багш, сурагчид нэмэгдэж, материаллаг бааз өргөжсөөр 1974 оны хичээлийн жилээс 8 жилийн дунд сургууль болж, 1978 онд “Оросын цэргийн хуаран”-гийн “ВАМ” модон барилга ашиглалтанд орсоноор жилдээ малчдын 50 хүүхдийг хүлээн авах дотуур байртай болсон түүхтэй.
2005 онд Японы Засгийн газраас хэрэгжүүлсэн “Өвсний үндэс” төслөөр сургуулийн өргөтгөл баригдсанаар хичээлийн “А, Б” байртайгаар нэг ээлжээр хичээллэж байна.
Манай сургууль Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 сарын 19-ний өдрийн 6 дугаар хуралдааны 04 дүгээр тогтоолоор Монгол улсын гавьяат багш Ядамсүрэнгийн Шаарийбуугийн нэрэмжит ерөнхий боловсролын сургууль болсон.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн