Цэс

Танилцуулга

2017-03-11 - Танилцуулга
Танилцуулга

Одоогийн байдлаар 1-5 дугаар ангийн 5 бүлэг 138 суралцагч, 6-9 дүгээр ангийн 4 бүлэг 81 суралцагч нийт 9 бүлэг 219 суралцагч, 16 багш, 17 ажилчид, бага дундын заах аргын нэгдэл, заах аргын нэгдэл гэсэн бүтэцтэй сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагааг явуулж байна. Дотуур байранд малчин өрхийн эрэгтэй 22, эмэгтэй 28 нийт 50 хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдлыг хангаж дотуур байрын багш 1, жижүүр 4, тогооч 2, галч 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Мэргэжлийн багшаар 100 хувь хангагдсан бөгөөд багш бүр багшлах эрхтэй ба заах аргач зэрэгтэй багш 15 буюу нийт багшийн 83 хувийг эзэлж байна.
Тус сургуульд АБТА-4 , БСШУЯ жуух бичигтэн 8 багш ажилтан “Боловсрол судлалын магистр” багш 2, БҮТА-2, ардын авьяастан 1, АТА- 7 багш ажилтан, аймгийн Засаг даргын Жуух бичигтэн 13 багш ажилтан, шагайн харваан аймгийн гоц мэргэн 1 зэрэг шилдэг багш, ажилчид ажиллаж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн